Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт Бүгд Найрамдах Болгар Улстай хамтран ажиллана
Хоёр орон үзэсгэлэн, урлаг соёлын аялан тоглолт харилцан зохион байгуулах, соёлын салбарын мэргэжилтэн, багш нар солилцох, туршлага судлах зэрэг чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
2017-2021 онд Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт Бүгд Найрамдах Болгар Улстай хамтран ажиллах талаар Монгол улсаас БНБУ-д суугаа Элчин сайд Д.Батсайхан, Бүгд Найрамдах Болгар Улсын Соёлын сайд Боил Банов-тай уулзаж ярилцсан байна. Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Батсайхан Болгарт болсон олон улсын чанартай урлагийн наадам, спортын уралдаан тэмцээнд Монголын төлөөлөгчид оролцоход Болгарын талаас дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлсэн байна. Цаашид хоёр тал үзэсгэлэн, урлаг соёлын аялан тоглолт харилцан зохион байгуулах, соёлын салбарын мэргэжилтэн, багш нар солилцох, туршлага судлах зэрэг чиглэлд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
Үзсэн: 1164
Tweet