Батлан хамгаалахын салбарт Монгол-Британийн харилцаа хамтын ажиллагаа өргөжиж байна.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд манай улсад айлчилж буй Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Батлан хамгаалахын салбарт Монгол-Британийн харилцаа хамтын ажиллагаа өргөжиж байна. 2012 онд хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулснаас хойш батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан юм. Цаашид олон улсад энхийг дэмжих ажиллагаанд хамтарч оролцох, дадлага сургуулилт хийх, сургагч багш нарыг харилцан солилцох, Зэвсэгт хүчинд морин пологийн спортыг хөгжүүлэх зэрэгт Их Британи улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд манай улсад айлчилж буй Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ илэрхийллээ. Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Уэйн Дэвид “Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээрх бидний хамтын ажиллагаа сайн түвшинд байгаа” гээд дээрх асуудалд анхаарлаа хандуулж ажиллах болно гэдгээ хэллээ.
Үзсэн: 1443
Tweet