Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
“Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын багийн эмч, сувилагч нар 6000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулж, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийгээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Үсами Хироюки, төслийн зохион байгуулагч Б.Алтантуяа, “Монгол дахь зүрх хамгаалах төсөл” сайн дурын байгууллагын тэргүүн Б.Ариунтуяа, нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд үйл ажиллагаа явуулж, үүний үр дүнд олон хүүхдийн амь насыг аварсан. Утаа, агаар, орчны бохирдлоос болж зүрхний гажигтай хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Ашгийн төлөө бус, хүүхдийн эрүүл мэндийн төлөө төсөл тул би УИХ-ын гишүүн байх үеэсээ олон жил хамтран ажилласан гэлээ. “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын багийн эмч, сувилагч нар 2001 оноос эхлэн Монгол Улсын 21 аймгаар тойрч ажиллан 6000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулж, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж амь насыг нь аварчээ.
Үзсэн: 1065
Tweet