“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-наас Мишээл экспо төвд нээгдэнэ
Үзэсгэлэн худалдаанд оролцхоор 230 гаруй аж ахуйн нэгж, иргэд бүртгүүлээд байна
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 10-аас 12-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдааны үеэр оёмол болон ноос ноолууран бүтээгдэхүүн, хүнс, арьс шир, бэлэг дурсгал, гар урлал, гоо сайхан, бэлэн хувцас зэргийг дэлгэн худалдаалах юм. 3 хоног үргэлжлэх үзэсгэлэнд оролцохоор 230 аж ахуйн нэгж, иргэд бүртгүүлээд байгаа юм байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн худалдаа нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэхээс гадна, нийслэлийн хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр хэрэгцээт зүйлсээ худалдан авахад нь тус дөхөм болдог гэж зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
Үзсэн: 1404
Tweet