Залуу даамчид ДАШТ-ээс 22 медаль хүртжээ
Польш улсын Дабки хотноо зохион байгуулсан даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 24 тамирчин оролцож зургаан алт, есөн мөнгө, долоон хүрэл нийт 22 медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Тэмцээний үндсэн төрөлд U-17 насны хөвгүүдийн ангилалд Ц.Чинзориг мөнгө, охидын ангилалд Г.Дүүрэнбилэг хүрэл, U-11 насны хөвгүүдийн ангилалд П.Эрхэмбилэг хүрэл медаль хүртсэн байна. Энэ тэмцээнээс Монголын багын тамирчид блиц буюу түргэвчилсэн тоглолтоор Б.Есүй мөнгө, А.Дашчирэв, Б.Отгон-Эрдэнэ тус тус хүрэл медаль хүртсэн юм. Харин Турк даамын төрөлд Б.Есүй , С.Болор, Б.Мөнхжин , Б.Энхрийлэн, Г.Дүүрэнбилэг, С.Мөнх-Оргил нар алтан медалийн эзэд болжээ. Харин Л.Надмид, Б.Мишээл, Б.Баярманлай, Б.Сэлэнгэ, Т.Мөнх-Оргил, Б.Отгон-Эрдэнэ, А.Түшигбаяр мөнгө, А.Дашчирэв, Б.Анужин, Б.Батцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Үзсэн: 1677
Tweet