Яруу найрагч Д.Урианхай "Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” шагналын эзнээр тодорлоо
Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Ираны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон, өрсөлдүүлсэн байна.
Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай "Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх шагналын анхны эзнээр тодорчээ. БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Ираны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон, өрсөлдүүлсэн байна. Тэд Монголоос Д.Урианхай гуайн бүтээлийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээж аваад, тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байсан байна. Сонгогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгосын шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын их соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нь "Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч”-аар шалгарчээ.
Үзсэн: 2646
Tweet