“Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт ОУ-ын хурал болж байна
Иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, сургамж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, үндэсний хууль, тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагыг тодорхой болгох зорилготой юм
“Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Гадаад харилцааны яаманд болж байна. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь иргэдийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн чиг хандлага, сургамж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохицуулж буй үндэсний хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, холбогдох эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой юм. Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдаас гадна Монгол Улсын иргэд олноор оршин суудаг болон Монгол Улсад хамгийн олон иргэд нь оршин сууж буй Элчин сайдын яамдын төлөөллүүд оролцож, харилцан туршлагаа солилцон, тулгамдсан асуудлаа ярилцаж байгаа юм.
Үзсэн: 1188
Tweet