ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Катар улсын Элчин сайд Султан Аль-Мансуритай уулзлаа
Монгол Улс жилд дунджаар 160 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой
Мал эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах чиглэлээр нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээж экспортод гаргах зорилготой “Монгол мал” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Катар улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Султан Аль-Мансуриг хүлээн авч уулзах үеэрээ хэллээ. Катар улс нь хүсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор авдаг. Стандартын шаардлагад нийцсэн Монгол малын махыг Катар улсад экспортлоход хамтран ажиллах боломж байгааг уулзалтын үеэр хоёр тал ярилцсан байна. Түүнчлэн манай Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хооронд 2007 оны 11 дүгээр сарын 29-нд байгуулсан мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг цаашид үргэлжлүүлэн, туршлага солилцох мэргэжилтнүүд бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ салбарын сайд онцоллоо. Хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа Катар улсын Элчин сайд Султан Аль-Мансури илэрхийлсэн байна.
Үзсэн: 1369
Tweet