“Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх онд Монгол Улс зохион байгуулна
Монгол улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг төрийн бодлогодоо тусган “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлон ажиллаж байна
“Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг 2018 оны 07 дугаар сард Монгол Улс зохион байгуулна. Хурлын бэлтгэл ажлыг хангахад ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэж НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Каве Захиди, НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман нар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Монгол улс нь 1961 онд НҮБ-д элссэнээс хойш Ази Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комисстой худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, эрчим хүч, транзит тээвэр, ядуурлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх гамшгийн эрсдлийг бууруулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж байгаа юм. Түүнчлэн Монгол улс нь НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг төрийн бодлогодоо тусган “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж үндэсний хэмжээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлон ажиллаж байна.
Үзсэн: 1095
Tweet