Монгол улсын иргэний андгай өргөх ёслол “Анхдугаар үндсэн хууль баталсан өдөр” Төрийн ордонд болно
Монгол улсын иргэний андгай өргөх ёслолд 800 сурагч оролцоно
Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайдын ивээл дор жил бүр иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг. Энэ жил 15 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2017 оны 11-р сарын 26-нд буюу “Анхдугаар үндсэн хууль баталсан өдөр” Төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Уламжлал ёсоор энэ жил 800 сурагч оролцох юм байна.
Үзсэн: 1242
Tweet