Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ оны эхний есөн сарын статистик мэдээллээ танилцууллаа.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6,8 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 43.5 хувиар өссөн байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ оны эхний есөн сарын статистик мэдээллээ танилцууллаа. эхний есөн сарын аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 9,4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 37.4 хувиар өссөн дүнтэй байна. Мөн уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6,8 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 43.5 хувь, үүнээс нүүрс олборлолт 148.2 хувиар, металлын хүдэр олборлолт 23 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 73 хувийг эзэлж байгаа юм.
Үзсэн: 1646
Tweet