"Н-2" ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ВАШИНГТОН ХОТНОО ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
АНУ-д хууль журмын дагуу аялах асуудлыг хөнгөвчлөх талаар Монгол улсын засгийн газрын зүгээс хүчин чармайлт тавин ажиллаж байна
АНУ-д түр гэрээгээр ажиллах Н-2 визтэй холбоотой манай улсын зүгээс тавьсан шийдвэрийг Вашингтон хотноо хэлэлцэж байгаа тухай МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Монгол Улсын иргэдийг тус визэнд хамруулах хүсэлтийг Засгийн газраас тавиад байгаа юм. Уг хүсэлтийг АНУ-ын ЭСЯ дэмжиж Төрийн департаментад хүргүүлсэн. Гэхдээ манай улсын зүгээс тавьсан энэхүү хүсэлттэй холбоотой тодорхой шийдвэр хараахан гараагүй байгаа гэж АНУ-ын ЭСЯ-наас мэдэгдэж байгаа юм. АНУ-д хууль журмын дагуу аялах асуудлыг хөнгөвчлөх талаар Монгол улсын засгийн газрын зүгээс хүчин чармайлт тавин ажиллаж байгаа. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр 2016 онд жуулчлал болон бизнесийн зорилгоор аялсан монголчуудын бараг 8 хувь нь зөвшөөрөгдсөн хугацаагаа хэтрүүлэн, оюутан сурагчдын 20 хувь нь хөтөлбөр дууссан хэдий ч АНУ-д үлдсэн гэсэн судалгааг гаргасан байна. Иймд Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран АНУ-ын визний хууль тогтоомж, аяллын бодлого журмыг сурталчилж, хариуцлагатай аялалд уриалсан аянг өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд хариуцлагатай аялалд уриалсан цуврал видеог нийгмийн сүлжээгээр дамжуулан дэлхийн өнцөг буланд бүрт амьдарч байгаа монголчуудад түгээж эхэлсэн. Түүнчлэн ирэх саруудад АНУ-д аялах мэдээлэл, сурталчилгааны материалууд бэлдэж, түгээхээр төлөвлөжээ.
Үзсэн: 944
Tweet