Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа.


Densmaa 2017-10-26 06:10

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван саналыг онцлон хөндөж ярилцсан байна

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга гурван саналыг онцлон хөндөж ярьсан юм. Тэрээр хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын ажлыг түргэвчлэх, боловсруулах салбарт хамтран ажиллаж “Говь”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн адил томоохон үйлдвэртэй болж арьс шир, ноос, ноолуур, алт, зэс, жонш, нүүрс болон бусад түүхий эдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх, уул уурхайн салбарт Японы томоохон компани оруулж ажиллуулах боломжтой гэлээ.Түүнчлэн хоёр орны хооронд дипломат харилцаанаас гадна ард түмний харилцаа чухлыг онцоллоо. Монголчууд сумо, жудо бөхөөр амжилт гаргаж, хөгжүүлж байгаа нь ард түмний харилцааны нэг гол тулгуур багана юм гэдгийг Элчин сайд М.Такаока тэмдэглэсэн юм. Тэрээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Японы холбогдох хүмүүст уламжлахаа илэрхийлж, өнөөгийн хүрсэн түвшнээс харилцаагаа улам өргөжүүлэх тал дээр санал нэг байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн үр дүнг олон нийтэд харуулж ажиллах нь чухал гэв.

Үзсэн: 1378

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (7)