Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ЗАСГИЙН ГАЗАР 650 САЯ ХҮРТЭЛХ АМ.ДОЛЛАРЫН БОНД ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА


Densmaa 2017-10-24 04:10

Шинээр гаргахаар төлөвлөж байгаа бонд “Хуралдай” бондоос өртгийн хувьд 2.75 хувиар доогуур

     Монгол Улсын Засгийн газар шинээр бонд гаргаж, 650 сая хүртэлх ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөж байгаа талаар “Wall Street Journal” мэдээллээ. Энэ нь ирэх онд төлөх “Чингис”, “Дим сам” бондын төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилт юм. Шинэ бондын хугацаа 5.5 жил, харин өгөөжийн түвшин ойролцоогоор зургаан хувь байх гэнэ. Энэ нь “Хуралдай” бондоос өртгийн хувьд 2.75 хувиар доогуур гэсэн үг юм. Засгийн газраас олон улсад шинээр гаргаж байгаа ам.долларын бондын ханш 10 сарын 25 гэхэд тодорхой болж магадгүй байна. Шинэ бондын танилцуулгыг Нью-Йорк, Бостон Лондон болон Сингапурт хийсэн юм. Монгол Улс бондоо буцаан худалдаж авах, шинэ бонд гаргах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлбэл эдийн засгийн байдал өнгөрсөн оныхоос сайжрах магадлалтайг шинжээчид хэлж байна.

Үзсэн: 1344

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна