Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын тамирчин пара таеквондогийн ДАШТ-ний "Шилдэг"-ээр тодорлоо


Densmaa 2017-10-23 08:10

Паралимпийн наадмын хөтөлбөрт багтсан “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-ээс таеквондоч Х.Энхтуяа ДАШТ-ий шилдгээр шалгарч "ШИЛДЭГ ТАМИРЧИН ЦОМ" шагнал хүртсэн байна.

     Энэ сарын 19-ний өдрөөс эхэлсэн “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-д эх орноо төлөөлөн явсан тамирчид маань амжилттай оролцжээ. Манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан байна. Тодруулбал, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар өөрсдийн жиндээ аваргалсан бол, Т.Шинэбаяр хүрэл медаль хүртжээ. Мөн Х.Энхтуяа ДАШТ-ий шилдгээр шалгарч "ШИЛДЭГ ТАМИРЧИН ЦОМ" шагнал хүртсэн байна.
     Паралимпийн наадмын хөтөлбөрт багтсан “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-ээс таеквондоч Г.Болор-Эрдэнэ гурав дахь алтан медалиа хүртэж байгаа бол Х.Энхтуяагийн хувьд монголын эмэгтэй тамирчдаас энэ спортоор анх удаа дэлхийн аварга болсон гэдгээрээ онцлогтой юм.

Үзсэн: 1876

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна