Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн хөтөлбөр” боловсруулах техник туслалцааны төслийг хэрэгжүүлнэ


Densmaa 2017-10-23 08:10

“Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн хөтөлбөр” боловсруулах техник туслалцааны төсөл.

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандэз Ломмэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд Х.Баделхан Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд талархаж явдаг, цаашид ч тус яамнаас хэрэгжүүлж байгаа бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Энэ үеэр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандэз Ломмэн Монгол Улсын Засгийн газартай ирэх дөрвөн жилд хамтран ажиллах саяхан баталсан түншлэлийн стратеги төлөвлөгөөний хүрээнд БХБ-тай хамтран хийх ажлын жагсаалтыг Х.Баделхан сайдад гардуулсан байна. Мөн одоогоор хэрэгжиж байгаа хоёр төслийн тухайд танилцуулжээ. Өмнөговь, Дорноговь аймгуудад хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл хугацаандаа амжилттай хэрэгжээд дууссан учраас АХБ-аас нэмэлт санхүүжилтээр дөрвөн аймагт цэвэрлэх байгууламж барихаар болсон. Үүнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь зэрэг дөрвөн аймагт цэвэрлэх байгууламж барьж байгаа, энэ ондоо төслийг хэрэгжүүлж дуусах төлөвтэй байгааг онцолсон байна.

     Уулзалтад оролцсон Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арно Хэкманн Барилга хот байгууллалтын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа хоёр төслөө танилцуулсан байна. “Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн хөтөлбөр” боловсруулах техник туслалцааны төсөл. Японы Засгийн газраас санхүүжүүлж байгаа 2 сая ам.долларын эх үүсвэртэй энэ төслийн хүрээнд бүх аймгийн хот байгуулалтын мастер төлөвлөгөөг боловсруулна. Хот байгуулалтын зураглалыг хийх, хот байгуулалттай холбоотой хуулиудын хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой төсөл юм. Энэ ажлыг Японы “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Ирэх жилээс томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ бол Монгол Улсын хоёрдогч хотууд буюу аймаг, сумын төвүүдийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд тухайн хотуудын хөгжүүлэхдээ эдийн засгийн хөгжилтэй нь уялдуулж эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх кластер коридорыг байгуулна. Баруун, зүүн хязгаараас эхлээд зургаан аймагт хэрэгжих энэ хөтөлбөр нь гурван үе шаттай. Урьдчилсан тооцоогоор 700 орчим сая ам.доллар шаардагдах энэ хөтөлбөрийг мөн л Японы Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Үр дүнд нь хотыг хөгжүүлэхдээ эдийн засгийн бүтцүүдийг давхар хөгжүүлж эдийн засгийг солонгоруулна гэдгээрээ чухал ач холбогдолтой юм” гэж үзсэн байна.  

Үзсэн: 1536

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна