Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

Агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах уулзалт болов


Densmaa 2017-10-20 03:10

Монгол, Хятадын "CNS/ATM coordination meeting" уулзалтыг 2018 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

   ИНЕГ, БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчооны хооронд Агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах уулзалт Шанхай хотод боллоо.

   Агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, хоёр талын хооронд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хамтран ажиллах гэрээнүүдийг өөрчлөх, шинэчлэх зорилготой ажлын уулзалтад ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ. Уулзалтын үр дүнд Хоёр тал агаарын хаалга нээх ажлыг эрчимжүүлж Хятадын талаас нислэгийн статистик, тоон мэдээллийг ИНЕГ-т хүргүүлэхээр боллоо. Мөн, хоёр тал агаарын хаалга нээх асуудлыг албажуулах зорилгоор агаарын хаалганы координат, нэршлийг зөвшилцсөн албан захидал солилцохоор боллоо.

     Уулзалтын үеэр Шанхайн бүсийн хөдөлгөөний удирдлагын төвд зочилж нислэгийн хөдөлгөөний нөхцөл байдал, ачаалалтай биечлэн танилцаж нислэгийн эрчимжилт өсөж байгаа өнөө үед хязгаарлалт бүрэн арилах боломжгүй тул хоёр талууд нислэгийн хөдөлгөөнд тавигдаж буй хязгаарлалтыг хамгийн боломжит хувилбараар нөгөө талдаа эрт мэдэгдэж байх талаар санал нэгтэй тохиролцсон байна. Талууд энэ удаагийн уулзалтыг нь дараах үр дүн, ач холбогдолтой боллоо гэж үзсэн байна. Мөн дараагийн уулзалтын товыг ярилцаж 2018 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирчээ.

Үзсэн: 1132

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна