Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Global Finance” сэтгүүл ХасБанкийг Монгол улсын Шилдэг Банкаар дахин өргөмжиллөө


Densmaa 2017-10-18 06:10

ХасБанк байгаль орчин, нийгмийн хариуцлага, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх чиглэлд амжилттай ажиллажээ

     Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч АНУ-ын Global Finance сэтгүүлээс 2017 оны 3 дугаар сард дэлхийн шилдэг арилжааны банкуудыг шалгаруулахад ХасБанк 2017 оны Монгол улсын Шилдэг банкаар тодорсон. Энэхүү шагналыг гардуулах ёслолын ажиллагаа Вашингтон хотноо болж ХасБанк Монгол улсын Шилдэг банк шагналыг 3 дахь удаагаа гардан авлаа. Global Finance сэтгүүл нь 1987 онд байгуулагдсан цагаасаа дэлхийн 180 оронд 50,000 гаруй тогтмол уншигчтай, олон улсын банк санхүүгийн салбарын томоохон хэвлэл юм. ХасБанкны 2009 оноос хойш олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагч нартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн суурь болсон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөр, сэргээгдэх эрчим хүчний салбарт чиглэсэн санхүүжилт, харилцагч, бизнес эрхлэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хэрэглэснээр үйлдвэрлэлийн зардлаа бууруулан, бүтээмжээ өсгөж, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх боломж олгож байгаа зэрэг нь энэхүү шагналыг хүртэхэд нөлөө үзүүлсэн байна.

Үзсэн: 1111

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна