Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"ХУРАЛДАЙ" Бондын ханш өслөө


Densmaa 2017-10-18 06:10

Засгийн газар шинэ бонд гаргавал “Хуралдай” бондоос хамаагүй хямд байна гэж “Fitch” агентлаг тооцоолсон байна

    Монгол Улсын Засгийн газрын “Хуралдай” бондын ханш энэ долоо хоногт өссөн үзүүлэлттэй байна. Цаашид тус бонлын ханш 114 ам.долларт хүрэх боломжтойг шинжээчид онцолж байгаа юм. 2018 онд эргэн төлөгдөх таван жилийн хугацаатай “Чингис” бондын ханш ч бас 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Засгийн газрын бондын ханш ийнхүү өсөж байгаа нь Засгийн газраас шинэ бондыг танилцуулах мэдээлэл гарсантай холбоотой.  Шинэ бонд гаргаснаар Монгол Улсын зээлээ эргүүлэн төлөх чадвар нь нэмэгдэх боломжтой болох юм. Засгийн газар шинэ бонд гаргавал “Хуралдай” бондоос хамаагүй хямд байна гэж “Fitch” агентлаг тооцоолжээ. Мөн босгох гэж байгаа мөнгөний хэмжээ хамгийн ойрын хоёр өрийг зэрэг дарах боломжтой гэж Олон Улсын Валютын Сангийн шинжээчид дүгнэж байгаа юм байна.

Үзсэн: 1470

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна