Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Өмнөд Солонгосын археологичид Монгол нутгаас 2000 жилийн настай эрэгтэй хүний бунхан олжээ


Densmaa 2017-10-18 05:10

Торгоны замаар дамжин явсан хятадын худалдаачин эсвэл Хятадаас ирж суурьшсан хүн байсан эсэхийг нарийвчлан судлаж байна

    Өмнөд Солонгосын археологичид Монголын баруун хязгаараас 2000 жилийн настай, Хятад маягийн хувцас өмссөн эрэгтэй хүний бунхан олсон талаар БНСУ-ын Ёнхап агентлаг мэдээлсэн байна. БНСУ-ын Үндэсний судалгаа, соёлын өвийн институтийн эрдэмтэд 165-170 сантиметр өндөртэй эрэгтэй хүний занданшуулсан шарилыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Шивээт хайрхны орчмоос олжээ. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү хоёр чулуун бунхан нь Нийтийн тооллоос өмнөх гурваас тавдугаар зууны үед хамаарах бөгөөд Орос, Монголын нутагт амьдарч байсан нүүдэлчдийн бунхан байх гэсэн таамгийг гаргаад байгаа юм байна. Түүнчлэн 2000 орчин жилийн настай гурван өөр жижиг булшийг уг бунханы ойролцоогоос олсон гэж мэдээлээд байна. Гурван жижиг булшны нэгд нь Хятад маягийн дээлтэй, занданшуулсан шарил байжээ. Шарилд өмсгөсөн дээл нь зөв энгэртэй, эртний хятад маягийнх байжээ. Археологичид тухайн хүнийг Торгоны замаар дамжин явсан хятадын худалдаачин эсвэл Хятадаас ирж суурьшсан хүн байсан эсэхийг нарийвчлан судлах юм байна.

Үзсэн: 1508

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (45)