Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 137 дугаар чуулган өндөрлөлөө


Densmaa 2017-10-18 05:10

Их Хурлын дэд дарга Я.Санжмятав “Шашин хооронд, үндэстэн хооронд яриа хэлэлцээ явуулах замаар соёлын олон ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэлжээ

    Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 137 дугаар чуулган Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус чуулганд Монголын парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав өчигдөр  “Шашин хооронд, үндэстэн хооронд яриа хэлэлцээ явуулах замаар соёлын олон  ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэлжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, эдүгээ дэлхийн олон улс орны дотоодод, улс орнууд хоорондын зөрчил, сөргөлдөөн шашин хоорондын болон үндэсний цөөнх хоорондын маргаанаас үүдэлтэй байгаа нь Та бидний сэтгэлийг түгшээсээр байна. Иймээс шашин, соёлын зүтгэлтнүүд энх тунх, амар амгалан амьдрахын төлөө яриа хэлэлцээ хийх талаар үргэлж анхаарал тавьж байх нь чухал юм. Тэдний энэ ажил үйлсэд эрдэмтэн мэргэд, иргэний нийгэм болон улсын байгууллагууд, түүний дотор Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл оролцож байх нь тулгараад байгаа олон асуудлыг ард нийтэд зөвөөр мэдээлж ойлгуулах, хүмүүнлэгийн хямралыг зохицуулахад чиглэсэн олон улсын хүч чармайлтыг өргөжүүлэх ач холбогдолтой гэдгийг онцолсон юм. Түүнчлэн шашины нэрийн өмнөөс гэмт халдлага үйлдэх, соёлын олон ургальч үзлийг үл тэвчихийн эсрэг эв эеийг бэхжүүлж, шашин, соёлын олон янз байдлыг дэмжих зорилгоор харилцан ойлголцол, хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан яриа хэлэлцээ явуулах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Үзсэн: 1353

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна