"Ялагчдын цуваа" Олон улсын Моно жүжгийн уралдаант фестиваль боллоо
"Ялагчдын цуваа"-г Польшийн жүжигчид үргэлжлүүллээ
Монголын Моно жүжгийн төвөөс санаачлан зохион явуулсан "Ялагчдын цуваа" Олон улсын Моно жүжгийн уралдаант фестивальд Польш улсын Кропка театрын жүжигчин Камила Каминска “Карамазов эмэгтэй” жүжгээрээ 2017 оны ялагчаар шалгарлаа. Энэ жилийн фестивальд ОХУ, ХБНГУ, Израиль, Польш, Солонгос, ОХУ-ын Буриад зэрэг улс орны нийт 10 гаруй моно жүжгийн төлөөлөл оролцсон юм.
Монгол Улсаас УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш “Цовдлогдсон Прометей” жүжгээрээ, жүжигчин С.Дамдин Ш.Гүрбазарын “Ганцууд”, жүжигчин Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш “Чөлөөт хос” жүжигчин Г.Баттөмөр “Гарпагон” жүжгийг толилуулсан байна. Энэ жилийн наадамд Оросын телевизийнхэн бүрэн хэмжээний нэвтрүүлэг хийхээр хүрэлцэн ирсэн бол Солонгос улсын Кюн ги Их сургуулийн профессор, урлаг судлалын ухааны доктор Чунг Дон Хэ “Азийн Моно жүжгийн орчин үеийн чиг хандлага” сэдвээр сургалт явууллаа.
Үзсэн: 1514
Tweet