АSEM-ын гишүүн орны Гаалийн дарга нарын уулзалт болж байна
2016-2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлыг хэлэлцэж байна
ASEM-ийн гишүүн орнуудын гаалийн дарга нарын ээлжит 12 дугаар уулзалт ХБНГУ-ын Берлин хотноо болж байна. Уулзалтад ASEM-ийн гишүүн 50 гаруй улсын гаалийн байгууллагын дарга нар оролцож, 2016-2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашдын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсаас ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид оролцож, 2016 онд Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ASEM-ийн дээд хэмжээний уулзалт, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулсан байна. Уулзалтын үеэр Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия болон Япон, Малайз, БНХАУ, ОХУ, ХБНГУ-ын гаалийн дарга нартай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож байгаа юм.
Үзсэн: 1349
Tweet