Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид хоёр талын уулзалт хийлээ


Densmaa 2017-10-16 07:10

Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 137 дугаар чуулган болж байна

   Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо 2017 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 137 дугаар чуулганд Монголын парламентын төлөөлөгчид оролцож байна.                   

                   

   Монголын парламентын төлөөлөгчид чуулганы хоёр дахь өдөр Таврический ордонд болсон “Шашин хооронд үндэсний хооронд яриа хэлцээ явуулах замаар соёлын олон  ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцов. Үүний зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, чуулганд хүрэлцэн ирсэн гадаад орнуудын зочид, төлөөлөгчидтэй хоёр талын ажил хэрэгч уулзалтуудыг  хийлээ. Улсын Их хурлын дэд дарга Я.Санжмятав Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамлейн Гадаад хэргийн байнгын хорооны дарга Билабхан Сампатсири тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзсан. Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав Монгол, Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлснээс хойш удахгүй хагас зуун жилийн ой тохиох гэж байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж, парламентын бүлгэмүүдийн харилцаа эрчимжиж байгаа нь үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна гэдгээ онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр, Тайландын Вант Улс Монгол Улсад  Элчин сайдын яамаа нээх асуудлыг талархан хүлээн авч, өөрсдийн боломжоороо тусалж, дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ Монголын үндэсний агаарын тээврийн МИАТ компани тус улс руу шууд нислэг хийхээр судалж байгааг дуулгаж, энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ.

Үзсэн: 1302

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна