Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Эрмитаж Монголын өв дурсгалаар үзэсгэлэн гаргана


Densmaa 2017-10-12 04:10

Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлын холбогдолтой өв дурсгалуудын үзэсгэлэнг Улаанбаатар болон ОХУ-ын зарим хотуудад гаргах тухай асуудлаар санал солилцлоо

     Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эрмитажийн музейн дорно дахины хэлтсийн тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Алтан орд”-ны куратор М.Г.Крамаровскийг хүлээн авч уулзлаа. Тэд Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа монголын түүх, соёлын холбогдолтой өв дурсгалуудын үзэсгэлэнг Улаанбаатар болон ОХУ-ын зарим хот, цаашлаад  Зүүн Европын улс орнуудад гаргах тухай асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр үзэсгэлэнг 2019 оны хоёрдугаар улиралд зохион байгуулах,  бэлтгэлийг эртнээс хангах, үзэсгэлэнгийн үеэр монголын хувийн цуглуулагчдын холбогдох цуглуулгаас дэлгэн үзүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцсан байна. Монголын уран бичлэгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг болох “Чингисийн чулууны бичиг”, алтан, мөнгөн “Гэрэгэ” зэрэг манай улсын түүх, соёлын нэн ховор өв, дурсгалууд хадгалагдаж байдаг Эрмитажийн музейтэй хамтран ажиллах, хамтарсан үзэсгэлэн гаргах  нь хоёр улсын соёлын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг уулзалтын үеэр сайд Ц.Мөнх-Оргил тэмдэглэсэн байна. Түүнчлэн, Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа Монгол Улсын гадаад харилцааны түүхтэй холбогдох архивын материал, үзмэр зэргийг хуулбарлан ашиглах, “Казанийн Кремль” музейгээс санаачлан 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулах Алтан орд ба Крымийн түүхийн сэдэвт үзэсгэлэнд монголын тал хамтран оролцох асуудлуудаар санал солилцлоо.

Үзсэн: 1878

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна