Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр”


Densmaa 2017-10-11 08:10

2021 он гэхэд түүхийн нүүрснийхээ хэрэглээг Улаанбаатар хэрэглэхийг зогсоох зорилт тавьж, үүнд чиглэсэн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа юм.

     Дэлхийн улс орнууд Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой зорилт тавьж, 2015-2030 онд шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зорьж байна. Монгол Улсын хувьд ногоон хөгжлийн бодлогынхоо хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмрээ тодорхойлж хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд эдийн засгийн хөгжил өнөөгийн жишгээр явна гэж тооцсон үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд олон улсын түншүүдийн тусламж дэмжлэг, хамтын хүчин чармайлтаар үндэсний хэмжээнд, салбар дундын уялдаа холбоотой түншлэлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. УБ хотноо болсон “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” сэдэвт олон улсын чуулганд Монгол Улсын хувь нэмэр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, олон улс, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

       Манай улс далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд  нэн эмзэг  орон юм. Зөвхөн энэ жилийн  байдлыг аваад үзэхэд хур бороо оройтож, ихэнхи нутгаар хуурайшил, гантай байсны улмаас ойн түймэр их гарч, хортон шавжийн тархалт их, газар тариалангийн бүс нутгаар  ургац муутай байна. Хэдийгээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсаас оруулж байгаа хувь нэмэр өчүүхэн бага ч манай улсын байгаль экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд хүндээр тусч байгаа. Иймд үндэсний түвшинд хүлэмжийн хийг бууруулах, нүүрс хүчлийг шингээх чадавхаа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод Монгол Улсын хувь нэмрийг оруулах нь бидний хувьд чухал зорилт болоод байна гэдгийг БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол хэллээ.

       Д.Оюунхорол: 2021 он гэхэд түүхийн нүүрснийхээ хэрэглээг Улаанбаатар хотод хэрэглэхийг зогсоох зорилт тавьсан. Энэ бодлогын хүрээнд бид Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн эрчим хүчний үнэ тарифийг хөнгөлөх дэмжлэг үзүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.  Өнөөдрийн байдлаар сэрээгдэх эрчим хүчний хэрэгцээ 11,8-13,14 орчим хувьтай байна.

     Монгол Улсын Засгийн газар Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдийг боловсруулан тэдгээрийг хэрэгжүүлэх  арга хэмжээ авч байна. Гэхдээ  хөрөнгө санхүүжилтийн болон хэрэгжүүлэх чадавхи, үйл ажиллагааны уялдаатай  холбоотой бэрхшээлүүд  тулгарч, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний заалт нэг бүрийг хэрэгжүүлж  чадахгүй байна.

         БОАЖЯ өнгөрсөн  9 дүгээр сард  олон улсын  Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагаар  томилогдсон  Хас банк,  мөн Монголын банкны  холбоотой хамтран   ногоон санхүүжилт,  ногоон зээлийн сангийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл солилцох чуулганыг зохион байгуулсан билээ. Энэ нь ногоон хөгжлийн бодлогыг   хэрэгжүүлэх,  уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувийн хэвшлийн оролцоог  идэвхжүүлэх чухал арга хэмжээ болсон юм.

      БОАЖ-ын сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал: 

      Бэлчээр болон тариал ургамалын уртгалтанд чийг байх шаардлагатай үед байхгүй бол сайн зүйл биш. Уур амьсгалын өөрчлөлт ерөнхий уртгаараа дулаарч байгаа юм чинь сайхан болох юм биш биздээ гэсэн гэнэ ойлголт байж болохгүй.  Жишээлбэл мөнх цас мөсөн гол хайлх юм бол тэр нутгийн сайхан гол горих яах юм бэ гэсэн асуудал гарч ирнэ.  Мөнх цэвдэг хайлж байна гэхэд л хусан ой сүйдэж байна. Зам гүүрт эвдэрч байна. Уур амьсгалын өөрчлөлт гэж ярьж болохоор ямар нэгэн өөрчлөлт бол монголын нийгэм эдийн засгийн болон хувь хүний амьдралд хүртэл нөлөөлөх ийм зүйл шүү.

     Дэлхийн уур амьгалын өөрчлөлтөнд монгол улсын оруулах хувь нэмэр гэхээр хүмүүс үүрэг хүлээх тухай боддог. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол Улсын эдийн засаг, нийгэмд ямар нэгэн байдлаар учирч байгаа дарамтыг сааруулахын тулд авах арга хэмжээ болон өөрийн улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг хэлж байгаа юм. Энэ зун хур бороо оройтож орсон учраас олон аймаг, сум гантай байлаа. Бороо орох давтамж цөөрсөн эсвэл нэмэгдсэн гэдгийг биш уур амьсгалын өөрчлөлт эдийн засаг, ард иргэдийн амьдралд шууд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар ярьж байна. Тухайлбал, өнгөрсөн оны долоодугаар сард Баян-Өлгий аймагт аянга шуурга, үер болж хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан. Мөн энэ оны долоодугаар сард Таацын гол үерлэж, газрын хөрс угаагдаж, хурдны замын гүүр эвдэрсэн. Монгол орны нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан хүчтэй ган 2002 оны зун болж байсан гэдгийг БОАЖ-ын сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал онцоллоо.

Үзсэн: 1309

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна