Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Бүс нутгийн-тээвэр логистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт Олон Улсын бага хурал болно


Densmaa 2017-10-11 08:10

Улс хоорондын болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэхэд хурлын ач холбогдол гэж ЗТХЯ-аас мэдээллэээ

      Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Бүс нутгийн-тээвэр логистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт Олон Улсын бага хурлыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд НҮБ-тай хамтран зохион байгуулах гэж байна. Улс хоорондын болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх үндэс суурийг тавих ач холбогдолтойг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

        Олон улсын хэмжээнд зохион байгуулагдах энэхүү хурлаар Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, Монгол Улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж, санал солилцох аж. Мөн “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийг “Эдийн засгийн коридор”-той уялдуулах, гуравдагч орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд эдийн засгийн коридорын ач холбогдол, тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх юм.

 

 

Үзсэн: 1549

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна