Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн ДАШТ Монгол улсад анх удаа болох гэж байна
Тэмцээнд 40 орны 400 гаруй тамирчин оролцох юм.
Монголд анх удаа болох Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээн энэ баасан гарагт эхэлнэ. Тэмцээнд 40 орны 400 гаруй тамирчин оролцох бөгөөд залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны ангиллаар өрсөлдөж, аваргуудыг тодруулах юм. Энэ удаагийн ДАШТ-нд манай улсаас 64 тамирчин оролцох гэж байна. Өмнө нь гавьяат тамирчин, Монголын мистeр Ж.Нурлан, ОУХМ Г.Угалзцэцэг нар ДАШТ-ийн алтан мeдалийг эх орондоо авчирч байсан түүхтэй.
Үзсэн: 1667
Tweet