Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ой тохиож байна
МҮОНТ бол Монголын ард түмний оюун санааны амьдрал хийгээд үе үеийн уран бүтээлчдийн баялаг бүтээлийн бахдам түүх юм.
Аливаа мэдээллийн хэрэгсэл улс орны өнцөг булан бүрт болж байгаа үйл явдал болон дэлхий нийтэд олны анхаарал татсан мэдээллийг үзэгч олонд шуурхай, үнэн бодитой хүргэх эрхэм зорилготой билээ. Харин энэ үүрэг, эрхэм зорилгоо хэрхэн биелүүлж байгаагаас мэдээллийн хэрэгслийн нэр хүнд шалтгаалдаг.
Монгол оронд 1967 онд телевиз хэмээх их айл байгуулагдаж байсан бол өдгөө 50 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Урьд нь телевизийн нийтлэл нэвтрүүлгийн талаар өрсөлдөгч гэж байхгүй, зөвхөн ганц телевизээ үздэг байсан цаг хэдийн өнгөрч үзэгчид өөрийн гэсэн үзэх сувагтай, тогтмол үздэг мэдээ, мэдээллийн хөтөлбөртэй болжээ.
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз нь Монголын олон нийтийн эрх ашгийн төлөөлөл бүхий суваг юм.
МҮОНТ нь үзэгчиддээ зориулан 1, 2-р суваг тус бүр хоногт 17 цаг, нийт 12400 цагийн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж байна. Нийгмийн бүх давхаргад нөлөөлөхүйц хүүхэд залуучууд, боловсрол, уламжлалт ёс заншил, эрүүл мэндийн чиглэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг уламжлалаа хадгалан, мэдээ мэдээлэл, хүүхэд сургалт, танин мэдэхүй, нийгмийн чанартай нэвтрүүлгүүдийн цагийг түлхүү нэмэгдүүлж, үндэстний цөөнх бүлгүүдийн эрх ашгийг харгалзах замаар бүтэц, зохион байгуулалт, нэвтрүүлгийн бодлогоо боловсронгүй болгох, цогц өөрчлөлтүүдийг хийж байна.
Монголын үндэсний телевизийн анхны эфир 1967 оны 9-р сарын 27-нд цацагдаж байсан бол 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн гаргаж байв. Улмаар 1991 онд Монголын Үндэсний телевиз Азиасат системээр анх удаа нэвтрүүлэг цацах боломжтой болж, телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломжоор хангагдлаа.
Монголын Үндэсний телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр 1997 оны 1 дүгээр сард сонгогдож манай радио телевизийн уран бүтээлчид тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан билээ.
2005 онд МҮОНРТ-ийн түүхэнд чухал үйл явдал болсон. 2005 оны 2 дүгээр сард ОНРТ-ийн тухай хууль батлагдан гарснаар Монголын Үндэсний Радио Телевиз түүхэндээ анх удаа “Олон нийтийн” гэсэн статустай болж өргөн олон нийт, ард иргэддээ хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм. Ийнхүү олон нийтийн статустай, үндэсний хэмжээний телевиз үүсэн бий болсон нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд гарсан том эргэлт байлаа.
Монголчууд бид тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 он, Ардын хувьсгал ялсан 1921 он, Монгол хүн сансарт ниссэн 1981 оны түүхэн үйл явдлуудыг тодхон санадаг шиг Монгол оронд Телевиз үүсэн байгуулагдсан өдрийг хот хөдөөгүй баярлан угтаж байсан тухай амнаас ам дамжин яригддаг билээ. Манай нэвтрүүлэгт МУ-н СГЗ, МҮОНРТ-ийн ахмад нэвтрүүлэгч Г.Чулуунбат оролцож байна. Тэрбээр Монголын үндэсний телевизийн анхны эфирийг нээж байсан дурсамжаасаа бидэнтэй хуваалцлаа.
Г.Чулуунбат: 1967 оны 9-р сарын 27-нд Монгол улсад хүний нүд бүлтийлгэсэн, сэтгэл донсголосон, баяртай үйл явдал болсон. Энэ юу гэхээр Монголын зурагт радио анх нээгдсэн юм. Зурагт радио нээгдэхэд хүн бүхэн баярласан тэр агшин сэтгэлд тодхон үлдэж. Нэвтрүүлэг явуулж байгаа нь ч тэр, үзэж байгаа нь ч тэр. Зарим улсууд ажлаа хаяад, сургуулийн сурагч оюутнууд зурагт радио үзэх гэж бөөн баяр болж байсныг санаж байна. Хөдөө сум аймгуудад морьтойгоо, телевизортой айлдаа бөөнөөрөө цугларч ингэж үзэж байсан баяртай үйл явдал болж байв. Зурагт радиог хожмоо дэлдхий нийтэд телевиз гэж нэрлэдэг болсон. Ингээд мэдээлэл уран сайхны олон сайхан нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч түмэндээ хүргэсэн дээ.
Радиогийн дарга А.Жалан-Аажавын тушаалаар радиогийн нэвтрүүлэгч Хишигээ бид хоёр дуудагдан ирж, 1967 оны 9-р сарын 27-нд албан ёсны нээлтээ хийсэн юм. Тухайн үед бөөн баяр байсан болохоос айж сандарсан зүйл байгаагүй. Анхны эфирээ гарахын өмнө гадаа талбайд баярын нээлт, туузаа хайчилж байсан. Тэгээд Хишигээ бид хоёр монголын зурагт радио эхэлж байна гээд үзэгчидтэйгээ мэндчилээд анхныхаа нэвтрүүлгийг сүүлийн үеийн мэдээгээр эхэлж байв. Бид хоёрын дараа нэвтрүүлэгч Батсүрэн дараагийн нэвтрүүлгийг зарлаж ингэж л зурагт радио эхэлж байсан түүхтэй.
Энэ өдрүүдэд Монгол Үндэсний телевиз 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Телевизийн түүх гэдэг улс орны түүх. Нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт үүргээ гүйцэтгэсэн. Мэдээлэх, төр ард түмнийг холбох, ард түмнийг соён гэгээрүүлэх энэ үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Телевиз маань телевизийн урлаг болтлоо хөгжлөө.
МҮОНТ түүхт 50 жилийн ойгоороо төрийн дээд Д.Сүхбаатарын одонгоор шагнууллаа. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжих түүхэн замыг нээж, эх орныхоо хөгжлийн түүхийн хагас зууныг хамтдаа бичилцэхдээ олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг шуурхай хүргэж, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийн хөтөч болсон тус телевизийн үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, уран бүтээлчдийн хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж, МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.
МҮОНТ-ийн “Алтан сан”–д 3000 гаруй шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, “Кино фонд”-нд 2100 гаруй уран сайхны, баримтат, хүүхэлдэйн кино тус тус хадгалагдаж байна. Олон нийтэд үйлчлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ цаашид Олон улс хоорондын мэдээлэл солилцоо, дэлхийн хэмжээний онцлог үйл явдлуудыг түргэн шуурхай дамжуулах, мэдээлэл технологийн хурдацтай зэрэгцэн хөгжихийг зорин ажиллаж байна. МҮОНТ 1,2,3-р сувгаар нэвтрүүлгээ бэлтгэн хүргэхээс гадна Монгол улсаа гадаадад сурталчлах “MNB world” сувгийг нээхээр зэхэж байна. Тус суваг нь Монгол Улсын олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 3.3-т заасны дагуу Монгол Улсыг сурталчлах, гадаад, дотоод бодлогын тухай мэдээ мэдээллийг дэлхий дахины үзэгч, сонсогчдод түгээн дэлгэрүүлэх гол үүргийг гүйцэтгэх юм. Ингэхдээ төслийг тогтвортой хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг дотоод болон гадаадын эх үүсвэрээс бүрэн шийдвэрлэнэ. Мөн дотоодын телевизүүд болон олон улсын 26 хэвлэл мэдээлэл, телевизийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийн суурийг тавьж, бататгах юм.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц: Ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж авсан телевизийн хувьд MNB World суваг Монгол улсынхаа түүх, өв соёл, ёс заншил байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхай, найдвартай эх сурвалжаас орж ирж байгаа мэдээ мэдээлэл, уран сайхны түүхэн кино, Монгол улсын төрийн бодлогыг гадаад улс оронд хүргэх чухал үүрэгтэй. Өнөөдөр MNB World төсөл бол ганцхан МҮОНРТ-ийн хийх ажил биш, МУ төр засгийнхаа бодлогоор дэмжих ёстой. Ард түмнийхээ дэмжлэгийг авч байж энэ сувгийнхаа танилцуулгыг хийнэ. 2018 онд дотоодынхоо үзэгчдэд танилцуулна, 2019-2020 он гэхэд Ази номхон далайн орнууд болон бүх телевизийн сувгаар гаргахаар бэлдэнэ. Монгол улсаа бид өөр өөрсдийн салбараар сурталчилж ирсэн. Байгаль орны яам, Гадаад харилцаа, Монголын үндэсний радио, телевиз гээд олон салбар хороо газар Монгол улсаа сурталчилна гэж ярьсаар ирсэн. Энэ олон газрын бие даасан үйл ажиллагааг нэгтгэн тэндээс гарч ирсэн нэвтрүүлгүүд, шторк, Монгол улстай холбоотой сайн мэдээг MNB World сувагт нэгтгэн авч дэлхийд гаргах цаг нь болсон. Энэ суваг цацагдаж эхэлснээр Монгол улсыг сонирхох дэлхийн ард түмний сонирхол улам нэмэгдэнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.
МҮОНТ бол улс орондоо телевиз хэмээх бие даасан салбарыг хөгжүүлэн төлөвшүүлсэн, хүн зоныг улс орныхоо хөгжил дэвшлийн өнгө гэрэл, эрдэм боловсролоор тэтгэн соён гэгээрүүлсэн Монголын ард түмний оюун санааны амьдрал хийгээд үе үеийн уран бүтээлчдийн баялаг бүтээлийн бахдам түүх юм.
Үзсэн: 3890
Tweet
Thao Morrill
20 Jan 2023 03:52:21
To the vom.mn Webmaster, exact same here: Link Text
omtkcxglec
06 Feb 2023 11:40:26
-- [url=http://www.g02q5c6hs331q0sjnk4n73t34wz9aw63s.org/]uomtkcxglec[/url] aomtkcxglec omtkcxglec http://www.g02q5c6hs331q0sjnk4n73t34wz9aw63s.org/
omypdifqj
11 Feb 2023 09:17:23
-- aomypdifqj [url=http://www.gil968m3pz3d39l3ln84nr98mz0h55k7s.org/]uomypdifqj[/url] omypdifqj http://www.gil968m3pz3d39l3ln84nr98mz0h55k7s.org/
qejdjwh
09 Jul 2023 12:05:51
-- qejdjwh http://www.g280fz69et60130psgu54frs72yb8ke9s.org/ aqejdjwh [url=http://www.g280fz69et60130psgu54frs72yb8ke9s.org/]uqejdjwh[/url]
jvdbqqkdpg
02 Mar 2024 12:03:36
-- jvdbqqkdpg http://www.ggc0929q35y2wb32952lwjo851tejqt9s.org/ ajvdbqqkdpg [url=http://www.ggc0929q35y2wb32952lwjo851tejqt9s.org/]ujvdbqqkdpg[/url]
ltwbtlcot
02 Mar 2024 12:07:17
-- [url=http://www.g4jr2z98595rl6xxhye2z4640m76d2qbs.org/]ultwbtlcot[/url] altwbtlcot ltwbtlcot http://www.g4jr2z98595rl6xxhye2z4640m76d2qbs.org/
elwxwyyxv
14 Mar 2024 01:53:09
-- aelwxwyyxv [url=http://www.g5ax1cdl3q9d1359slx8uzey848y2489s.org/]uelwxwyyxv[/url] elwxwyyxv http://www.g5ax1cdl3q9d1359slx8uzey848y2489s.org/
sveffchrzf
14 Mar 2024 01:53:23
-- sveffchrzf http://www.gk542864go15f853twt0irso2ifr207js.org/ asveffchrzf [url=http://www.gk542864go15f853twt0irso2ifr207js.org/]usveffchrzf[/url]