Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гадаадын хэвлэл мэдээллийнхнийг хүлээн авч уулзав


Densmaa 2017-09-28 04:09

Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо, Дойче Велле, Би Би Си телевизийн төлөөлөгчид МҮОНРТ-тэй хамтын ажиллагагаагаа улам өргөжүүлнэ гэлээ.

   Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Мотажи, ХБНГУ-ын Дойче Велле телевизийн Гадаад харилцааны захирал Клаус Фридрих Херберт Бергмен, Би Би Си телевизийн Азийн бүсийн хариуцсан ерөнхий редактор Йан Хэддоу нарыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат: Манай орны телевизийн салбарыг улам хөгжихөд та бүхний үүрэг чухал. Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо нь МҮОНРТ-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон чиглэлээр хамтарч ажиллан дэлхийн хэмжээний томоохон тэмцээн, өвөл зуны олимпыг монголчуудад шууд дамжуулан үзүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлье. Энэхүү харилцаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ. Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо, Дойче Велле, Би Би Си телевизийн төлөөлөгчид Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатад хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд МҮОНРТ-тэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Улмаар хувийн хэвшлийн телевизийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй, мөн 2018 оны Азийн дэлхийн аваргын тэмцээн, 2020 оны Токиогийн олимпийг монголын үзэгчдэд шууд дамжуулан үзүүлэхийн төлөө ажиллана гэлээ. 

Үзсэн: 1143

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна