Европын сэргээн босголт хөгжлийн банк уул Монголын уурхайн бус салбарын хөгжилд анхаарна
Европын сэргээн босголт хөгжлийн банк ХАА, газар тариалан, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, сэргээгдэх эрчим хүч, салхины эрчим хүч үйлдвэрлэх станцууд барихад анхаарч ажиллах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Филип Беннетт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад баримтлах стратеги төлөвлөгөөндөө 4 үндсэн чиглэл тусгасны нэг уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд нэлээд анхаарч байгаагаа онцллоо. ХАА, газар тариалангийн хөгжлийг дэмжих, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг зориулсан байна. “Говь” компанийн үндсэн хөрөнгө оруулагчаар ажиллаж ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж иржээ. Сэргээгдэх эрчим хүч, салхины эрчим хүч үйлдвэрлэх станцууд барихад анхаарч байгаа төдийгүй цаашдаа бизнесийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж байгаагаа танилцууллаа. Төлөөлөгчид Нийслэлийн Засаг даргатай уулзаж хотын хөгжлийн чиглэл, хатуу хог боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээвэрт дэвшил гаргах, бохир ус цэвэршүүлэх төхөөрөмжийг сайжруулах, дулаан хангамж, хот төлөвлөлтийн талаар хамтран ажиллах талаар ярилцсан байна. Ингэснээр өмнө нь дан хувийн хэвшилд хөрөнгө оруулж ирсэн бол цаашдаа төрийн мэдлийн үйл ажиллагаатай ч хамтарч ажиллах чиглэл барихаар болж байна.
Үзсэн: 1451
Tweet