Ням, 4-р сар 6, 2025 00:27:55
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 05,04-04-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Гадаад худалдааны бараа эргэлт өсчээ


Densmaa 2017-09-22 08:09

Тодруулбал экспорт 37 хувиар, импорт 27 хувиар өссөн байна

     Энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 32.7 хувиар өссөн тухай Төвбанкнаас мэдээллээ. Тодруулбал экспорт 37 хувиар, импорт 27 хувиар өсчээ. Мөн дээрх хугацаанд экспортын дүн импортын дүнгээс давснаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 528 сая ам.доллараар өссөн үзүүлэлт гарчээ. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 64.4 хувийг БНХАУ улстай хийсэн худалдаа эзэлж байгаа бол 12.3 хувийг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 41.5 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 38 хувиар өссөн дүнтэй байна.

Үзсэн: 1700

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: