Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг үнэлэлт хийнэ


Densmaa 2017-09-13 07:09

Олон улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэгийн хөндлөнгийн үнэлгээний багийнхан Монголын НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хөндлөнгийн үнэлгээ зөвлөмж өгөх болжээ.

    Олон улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэгийн хөндлөнгийн үнэлгээний багийнхан Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаанд үнэлэлт хийхээр иржээ. Багийн бүрэлдэхүүнд Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Жон Клоуд Дезэнклос тэргүүтэй багтаж байна. Тэд НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, таван өдрийн турш шаталсан үнэлгээг хийх юм.

80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг Азид сүлжээ байгууллагаа анх удаа байгуулсанаас хойш анх удаа Монголын НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хөндлөнгийн үнэлгээ зөвлөмж өгөх болжээ.

Өнгөрсөн жил тус нийгэмлэгийн хурлаар Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэн байгуулж, Тэргүүн ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Янг, дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын НЭМХ-гийн захирал, доктор Б.Цогтбаатарыг сонгосон юм.

Үзсэн: 1406

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна