Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болно
Тэмцээнд 10 орны 210 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах VI тэмцээн 9-р сарын 13-аас 18-нд нийслэл Улаанбаатар болох гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол, БНХАУ, Энэтхэг, Иран, Япон, БНСУ, Филиппин, БНВУ зэрэг 10 орны 210 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээн аэробик гимнастикийн ганцаарчилсан эмэгтэй болон эрэгтэй, хосын төрөл, гурвалсан, багийн төрөл, аэробик бүжгийн төрөл, степ аэробик гэсэн долоон төрлөөр, 12-14 нас, 15-17 нас, 18-аас дээш гэсэн гурван насны ангилалаар болж Ази тивийн шилдгүүдийг тодруулах юм. Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг “Говь”, “АПУ”, “Урбанек”, Туушин зочид буудал зэрэг Монголын 20 шахам байгууллага, ан ахуйн нэгж ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж байгаа юм.
Үзсэн: 1777
Tweet