Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн санхүүгийн салбарынхан Египетэд чуулна


Densmaa 2017-09-12 06:09

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-өөс 15-нд Шарм Эль Шейх хотноо болох “Дэлхийн бодлогын чуулган”-д оролцох гэж байна.

   Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Арабын Бүгд Найрамдах Египет Улсад болох Global Policy Forum буюу “Дэлхийн бодлогын чуулган”-д оролцох гэж байна. Энэ сарын 14-өөс 15-нд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль Шейх хотноо болох тус чуулганаар олон улсын санхүү, эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагууд, Төв банкууд болон Засгийн газрын төлөөлөгчид санхүүгийн хүртээмж ба тогтвортой байдал, интеграцчилал, санхүүгийн салбар дахь жендерийн тэгш байдал, орчин үеийн дэвшилтэт санхүүгийн технологи зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм. Энэ удаагийн Дэлхийн бодлогын чуулганы "Орчин үеийн дэвшилтэд технологи ба бичил санхүү" сэдэвт салбар хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн илтгэгчээр оролцох юм. Дэлхийн 100 шахам улс орныг эгнээндээ нэгтгэсэн Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/-ээс зохион байгуулдаг “Дэлхийн бодлогын чуулган”-д нийгэмлэгийн гишүүн орнуудын санхүүгийн зохицуулагч, бодлого боловсруулагчид оролцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, туршлагаасаа хуваалцдаг санхүүгийн томоохон арга хэмжээнд тооцогддог. Монгол улсын Санхүүгийн зохицуулах хороо нь 2010 онд AFI-т гишүүнээр элсжээ.

Үзсэн: 1466

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна