Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Далайн тээврийн салбарын боловсон хүчинг ОХУ-д бэлдэнэ


Densmaa 2017-09-06 05:09

ОХУ-ын Тэнгисийн улсын их сургууль Монгол Улсын далайн эрх зүйн орчныг сайжруулах, туршлага, мэдлэгээс хуваалцах, багш солилцох, мэргэжил дээшлүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

      Монгол Улсын далайн тээврийн салбарын боловсон хүчинг ОХУ-д бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Тэнгисийн улсын их сургуулийн ректор Огай Сергей Алексеевичтай уулзах үеэрээ ярилцсан байна. Уулзалтын үеэр сайд Д.Ганбат "Монгол Улс далайд гарцгүй хэдий ч өөрийн улсын далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, их далайд тээвэрлэлт хийх, далайн үр өгөөж, баялгаас хүртэх, өөрийн улсын бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх бодлого баримтлан ажиллаж байна" гэлээ. Манай улсад тээвэр, логистикийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж байгаа боловч далайн тээврийн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийг сургах асуудал хүндрэлтэй байгаа тул энэ чиглэлийн дэлхийн томоохон боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутны тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа сайд Д.Ганбат уламжиллаа.

     Тэнгисийн улсын их сургуулийн ректор Огай Сергей Алексеевич дээрх хүсэлтийн дагуу сурах оюутны тоог нэмэгдүүлж, сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөл, төрөл бүрийн тэтгэлэгт хамруулах талаар судлахаар боллоо. Мөн Монгол Улсын далайн эрх зүйн орчныг сайжруулахад тус сургуулийн эрдэмтэн багш нарын туршлага, мэдлэгээс хуваалцах, сургалт семинар зохион байгуулах, багш солилцох, мэргэжил дээшлүүлэх саналыг хүлээн авч, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Үзсэн: 1008

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна