Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Invest Mongolia-2017” эхэллээ


Densmaa 2017-09-04 05:09

МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Энэ удаа зөвхөн уул уурхай бус, хөрөнгө оруулалтын бусад бодит боломжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

      Эдийн засгийн салбарт эерэг өөрчлөлт авчрах хэд хэдэн томоохон чуулга энэ долоо хоногт болно. Үүний нэг “Invest Mongolia-2017” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулганыг Японы хөрөнгө оруулалттай “Фронтиэрс Монгол” компани жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

    Чуулганыг нээж МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж үг хэллээ. Тэрбээр “Манай улсад эрдэс баялгаас бусад салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Монгол Улс 2030 он хүртлэх урт хугацааны хөгжлийн бодлогын нэг гол зорилтоо эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүргэх явдал гэж тодорхойлсон. Манай Засгийн газар энэ зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, дэд бүтэц, аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг уул уурхайн бус салбарын хөгжлийг түлхүү дэмжин хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Тийм учраас та бүхэн энэ удаа зөвхөн уул уурхай бус, хөрөнгө оруулалтын бусад бодит боломжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

   Мөн энэ үеэр Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг тэргүүлж буй, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Монгол Улсад хөрөнгө оруулагчдыг татаж, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, хамгаалалтыг сайжруулахын тулд Монгол Улсын засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулаад "хөрөнгө оруулалтын суурь, цаашдын чиг хандлагыг нь сайн тавьж, дэмжиж ажиллаж чадах юм бол Монгол Улсад хөрөнгө оруулагчдыг татах боломж байна гэдгийг олж харж байна. Хөрөнгө оруулалтын хамгийн таатай орны нэг нь Монгол Улс болох боломж, ирээдүй, гарц байна. Үүнд Засгийн газар, мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн зүгээс бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Бүх хөрөнгө оруулагч, гадны байгууллагад үргэлж нээлттэй байх болно" гэлээ.

Үзсэн: 1370

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна