2.8 сая хэрэглэгч мобайл банкны аппликейшнийг ашиглаж байна
Монголын томоохон арилжааны банкнууд өөрсдийн цахим банкны платформуудтай болоод байгаагаас гадна QR код болон нийгмийн сүлжээ ашиглан төлбөр тооцоо хийх үйлчилгээнүүд зах зээлд нэвтрүүлжээ.
Гар утасны хэрэглээнд тулгуурласан мобайл банкны аппликейшнийг 2.8 сая хэрэглэгч ашиглаж байгааг Монголбанк хөдөлгөөнт банкны тайланд дурджээ. 2017 оны нэгдүгээр улиралд зөвхөн мобайл банкаар хийсэн гүйлгээний дүн өмнөх оны мөн үеэс 2.7 дахин өссөн байна. Үүнтэй зэрэгцэн цахим төлбөрийн систем өргөжин тэлж техник, технологийн дэвшилд суурилсан төлбөрийн илүү хялбар шийдлүүд зах зээлд нэвтэрсээр байна. Тухайлбал дотоодын томоохон арилжааны банкнууд өөрсдийн цахим банкны платформуудтай болоод байгаагаас гадна QR код ашиглан дансандаа төлбөр хүлээн авах, шилжүүлэх, төлбөр тооцоо хийх, түүнчлэн и-мэйл хаяг, twitter, facebook зэрэг нийгмийн сүлжээ ашиглан төлбөр тооцоо хийх зэрэг ухаалаг гар утсанд суурилсан шинэ үйлчилгээнүүд зах зээлд нэвтрээд байна.
Үзсэн: 1304
Tweet