Монгол-Хятад-Орос улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны чуулга уулзалт, үзэсгэлэн болно
Уг чуулга уулзалт нь “Нэг бүс нэг замын боломжийг ашиглан эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг хамтран бүтээн байгуулах нь” сэдвийн дор Эрээн хотод болох юм.
“Монгол-Хятад-Орос улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт, үзэсгэлэн” ирэх сарын 16-24-ны өдрүүдэд Эрээн хотод болох гэж байна. МҮХАҮТ, Эрээн хотын Ардын Засгийн газартай хамтран зохион байгуулах энэ удаагийн форум нь “Нэг бүс нэг замын боломжийг ашиглан эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг хамтран бүтээн байгуулах нь” сэдвийн дор болох юм. Тус чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол-Хятад-Оросын бүс нутгийн Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн бизнесийн харилцаа, хүмүүнлэгийн солилцоо, соёл, аялал жуулчлал, харилцаа холбоо, хил дамнасан эдийн засаг зэрэг хүрээний хамтын ажиллагааны тавцанг бий болгох, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, хөгжлийг ахиулах зорилготой юм. 9 дэх жилдээ зохион байгуулах уулзалт, үзэсгэлэн жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд хөрш гурван орны бизнес эрхлэгчдээс гадна Тайвань, Малайз, Хонгконг, БНСУ-ын бизнес эрхлэгчид оролцохоо мэдэгдээд байгаа юм байна.
Үзсэн: 1209
Tweet