Манай жүдочид ДАШТ-ий эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ
Тэмцээний эхний өдөр Монголын тамирчдаас гурван жүдоч барилдаж, дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгө, дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медалийн эзэд боллоо.
Унгарын Будапешт хотноо 8-р сарын 28-нд эхэлсэн 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг мөнгө, хүрэл медальтай хүртээд байна. Тэмцээний эхний өдөр Монголын тамирчдаас гурван жүдоч барилдаж, дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгө, дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр Монголын баг, Японы багийн дараа хоёрдугаарт бичигдэж байна. Өнөөдөр эмэгтэй 52 кг, 57 кг, эрэгтэй 66 кг, 73 кг жингийн барилдаан болж шилдгүүд тодорно.
2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай 19 жүдоч хүч үзэж байгаа юм.
Үзсэн: 1431
Tweet