Орос-Монголын хамтарсан цэргийн сургуулилт болно
Хамтарсан сургуулилтад хоёр талаас тус бүр 500 хүртэлх тооны алба хаагч оролцох юм.
Монголын говьд болох “Сэлэнгэ-2017” Орос-Монголын хамтарсан цэргийн сургуулилтад хоёр талаас тус бүр 500 хүртэлх тооны алба хаагч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Уг мэдэгдэлд “Хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг говийн нөхцөлд устгах арга ажиллагааг сургуулилах “Сэлэнгэ-2017” хээрийн сургуулилтад манай улсаас 500 хүртэлх тооны алба хаагч оролцоно. Сургуулилт энэ сарын 26-наас ирэх сарын 9-ний хооронд Монголд болно” гэжээ.
Оросын тал сургуулилтын үеэр 100 гаруй тооны зэвсэг болон техник хэрэгсэл, тухайлбал хуягт тээврийн хэрэгслүүд, "Т-72B3" танк, минамётын батарей, "БМ-21 Град" пуужинт артиллер ашиглах юм байна.
Үзсэн: 1233
Tweet