Сурагч Б.Хангай эссэ бичлэгийн уралдааныг тэргүүллээ
Тэрээр Японы Парламентын дээд танхимаас зохион байгуулсан "Хэрвээ би УИХ-ын гишүүн болбол” сэдэвтэй 4000 ханз болон үсгээс бүрдсэн эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлж, Япон улсад уригдлаа.
Япон Улсын Парламентын 70 жилийн ойг тохиолдуулан Парламентын дээд танхимаас зохион байгуулсан "Хэрвээ би УИХ-ын гишүүн болбол” сэдэвтэй 4000 ханз болон үсгээс бүрдсэн эссэ бичлэгийн уралдаанд “Шинэ Монгол” ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хангай тэргүүн байр эзэлжээ.
Нийт 7074 ахлах, дунд ангийн сурагч оролцсон энэхүү уралдаанд түрүүлсэн түүнийг Парламентын дээд танхимын дарга Датэ Чюуичи Япон улсад урьж тэргүүн байрын шагналыг нь гардуулсан байна.
Шинэ Монгол ахлах сургуулийн сурагч Б.Хангай 2016 онд Япон-Монголын төвөөс зохион байгуулсан ханзны баярт 500 онооноос 500 оноо авч түрүүлж байжээ. Мөн энэ онд тохиож буй Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдсон Япон хэлний олимпиадын N1-N2 буюу дээд ангилалд түрүүлж байсан сурагч юм.
Үзсэн: 1673
Tweet