Монголын нүүдэлчин ахуйг Унгарт сурталчлав
Нүүдэлчин ард түмнүүдийн өөрийн орны соёл иргэншил, өв уламжлалыг сурталчилдаг “Нүүдэлчдийн наадам”-ын үеэр Монголын нүүдэлчин ард түмний аж амьдрал, соёл, ёс заншил, монгол гэр зэргийг танилцуулжээ.
Унгар Улсын Бугац хотод жил бүр уламжлал болгон зохиогддог “Нүүдэлчдийн наадам”-д Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-үүд оролцож Монголын нүүдэлчин ард түмний аж амьдралын онцлогоос наадамд оролцогч, зочидод танилцууллаа. 8 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд болсон “Нүүдэлчдийн наадам”-д нүүдэлчин ард түмнүүдийн өөрийн орны соёл иргэншил, өв уламжлалыг сурталчилжээ. Түүнчлэн наадмыг үзэхээр хуран цугларсан 50 гаруй мянган зочид, жуулчдад зориулсан гар урлал, нүүдэлчдийн хэв маяг бүхий бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдсан байна.
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр Монголын нүүдэлчин ард түмний аж амьдралын онцлог байдлын тухай илтгэл тавьж, монгол үндэсний гэр барьж, түүх дурсгалын зүйлс, уламжлалт тоглоом наадгай, идээ будааг дэлгэн танилцуулжээ.
Үзсэн: 2647
Tweet