Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Н. Насанбуян ДАШТ-ий хос медальтан боллоо


Densmaa 2017-08-02 03:08

Залуучуудын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд тэрээр хүрэл медаль авсан байна. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах наймдугаар байранд оржээ.

   Финландын Тампере хотод болж байгаа залуучуудын ДАШТ-ий эхний өдрийн медалийн төлөөх барилдаан болж, эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн буюу 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга тамирчин Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр Түүнчлэн тэрбээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна. Н.Насанбуян манай эрэгтэй бөхчүүдээс өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн анхны тамирчин болж байна. Мөн ДАШТ-ээс Монголын тамирчдын авчирсан 40 дэх медаль, 25 дахь хүрэл медаль гэдгээрээ онцлог юм. ДАШТ-ий 60 кг-ийн жингийн шөвгийн наймд 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах оржээ. ДАШТ эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилж байна.  

Үзсэн: 1495

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна