Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байна


Densmaa 2017-08-02 03:08

2017 оны эхний хагас жилийн байдлаар манай улсыг зорин ирсэн жуулчдын тоо өмнөх оноос 19 хувиар өссөн, аялал жуулчлалын салбарын орлого 32.6 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.

   Зуны улиралд манай улсыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа мэдээ байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад нийт 217,000 гаруй зорчигч ирсний 183,000 орчим нь аялал, жуулчлалын шугмаар иржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн үзүүлэлт юм. Манай улсыг зорин БНХАУ-аас 61.000 гаруй буюу хамгийн их жуулчин ирсэн бол ОХУ-ын жуулчид удаалсан байна. Харин Укрианаас 613 буюу хамгийн бага жуулчин иржээ. Аялал жуулчлалын салбарын орлого өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 32.6 хувиар нэмэгдсэн гэдгийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Гадаадын иргэн харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдыг албан, хувийн, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн найман төрөлд ангилдаг байна.

Үзсэн: 1110

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна