ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзав
дийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулах асуудалд санал нэг байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өчигдөр ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Коши Матай хэлсэн үгэндээ, дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирч, улмаар төсвийн орлого биелсэн сайхан үр дүнд хүрч байна. Төсвийн орлого давж биелж байгаа нь сайн хэрэг хэдий ч төсвийн сахилга батаа сайжруулах ёстойг онцгойлон анхааруулж байлаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга хэлсэн үгэндээ, Төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулах асуудалд санал нэг байна. Монгол Улсын Засгийн газар ОУВС хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт тусгасан арга хэмжээ, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллах шаардлагатайг онцлов. Уулзалтад оролцогчид Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал солилцжээ.
Үзсэн: 1382
Tweet