“Хүрээ-Цам Даншиг Наадам-2017" болно
“Хүрээ цам”-ын уламжлал нь 18-р зууны эхэн үед монгол оронд дэлгэрсэн бөгөөд тухайн үед монголын 700 гаруй сүм хийдийн 500 гаруй нь өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн цам бүжгийг дэглэж байжээ.
“Хүрээ-Цам Даншиг Наадам-2017" арга хэмжээ ирэх сар 5,6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон арга хэмжээ юм. МБШТ Гандантэгчинлэн хийд, нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулах Хүрээ цам-Даншиг наадмын үеэр Очирваань бурхныг тахих зан үйл хийж, бөхийн барилдаан, лам хуваргуудын дунд унзад хаялцах, тахилч нарын тэмцээн болно. Мөн 120 хүний бүрэлдэхүүнтэй хүрээ их цам харайх ёслол болох юм.
“Тойрон бүжих” ухаан буюу “цам” хэмээх нууц тарнийн бясалгал, зан үйлийн ёслол нь Төвдөөс уламжлагдсан боловч монгол төрх байдал, монгол зан үйлийг шингээсэн монголчуудын шашин соёлын нэгэн чухал нандин өв болтлоо хөгжин дэлгэрч чадсан байдаг. “Хүрээ цам”-ын уламжлал нь 18-р зууны эхэн үед монгол оронд дэлгэрсэн бөгөөд тухайн үед монголын 700 гаруй сүм хийдийн 500 гаруй нь өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн цам бүжгийг дэглэж байжээ.
Үзсэн: 3179
Tweet