Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Цайны зам"-ын хөшөөг босгов


Densmaa 2017-07-24 05:07

Уг хөшөө нь Цайны зам, түүний дурсгалыг дэлхий нийтэд түгээх, Монгол, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

    Хятадын өмнөд болон төв хэсэгт ургуулсан цайг хурааж, Хаалган, Замын-Үүд, Чойр, Хүрээ, Хиагтаар дайруулан эцсийн цэг болох Москва хотод хүргэдэг байсан. 9 мянган км урт үргэлжлэх эртний түүхт энэ замыг “Цайны зам” хэмээн нэрлэдэг. Цайны замд гурван улсын 13 хот хамаарагддаг байна. Монгол, ОХУ, БНХАУ-ын түүх, соёлын дурсгалтай холбоотой Цайны замын анхны хөшөөг Улаанбаатар хотноо босголоо. Одоогийн Жанжин клуб буюу тухайн үеийн Их Хүрээний зүүн хэсэгт байрлах энэхүү газар нь дэлхийн томоохон худалдааны цэг болж байсан буйр юм. Энд цайны замаар дамжин ирсэн цайг бусад аймаг хошуунд хуваарилах гол зангилаа байж. Цаашид Цайны зам, түүний дурсгалыг дэлхий нийтэд түгээх, Монгол, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой ажээ.

Үзсэн: 1453

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна