Гадаадын жуулчдын тоо нэмэгджээ
Монголд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өсчээ.
Урин дулаан цаг ирж аялал жуулчлалын улирал ирсэнтэй холбогдуулан манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгджээ. Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сард Монголд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өсчээ. Одоогийн байдлаар манай улсад бүртгэлтэй 274 жуулчлалын компани, 438 жуулчны бааз, 400 орчим зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Жуулчдын ихэнх нь наадмын үеэр ирэх аж.
Үзсэн: 2014
Tweet