Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын шагнал хүртлээ


Densmaa 2017-07-04 03:07

Монгол улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулсан дэлхийн есөн орны нэг болсон.

   Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Монгол Улсаас анх удаа Нэгдсэн үндэсний байгууллагаас олгодог шагналыг хүртлээ.

Төрийн буюу нийтийн үйлчилгээний тэргүүн байрын цом, албан ёсны гэрчилгээг НҮБ-аас олгодог бөгөөд өнгөрсөн сарын 22, 23-ны өдрүүдэд Нидерланд улсын Гаага хотод “United Nations Public Service Forum 2017” ёслолын үйл ажиллагааны үеэр шагналыг олгожээ.

НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтын хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-д 2007 оноос “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Телемедицинийг нэвтрүүлсэн нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. ЭХЭМҮТ-д хэрэгжсэн энэхүү зайн оношилгооны төсөл нь гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг авахад хугацаа алддаг, хүндрэлтэй байдаг алслагдсан аймгуудын энгийн ард иргэдэд үр өгөөжөө өгсөн төсөл болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

2015 онд Монгол улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшнээс 4.6 дахин, 1992 оны суурь үзүүлэлтээс 7.8 дахин буурч, Монгол улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Ингэснээр эх хүүхдийн эндэгдлийг бууруулсан дэлхийн есөн орны нэг болсон нь энэхүү зайн оношилгооны төслийн үр дүн гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

 

Үзсэн: 1208

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна